Шууд Chart

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна

2025-01-16 08:50:19

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна.

Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. 

Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өчигдөр дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэлсэн. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм.

Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ.

Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем юм.


Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна   
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй