Боловсролын сайдын тушаалаар 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн гурван улиралтай болгосон. Одоо I улирлын амралт дуусах гэж байна. II улиралд сурагчдын хичээл эхлэх, амрах хугацаа хот орон нутгийн амралт өөр өөр байгаа.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл нэгдүгээр сарын 20-нд эхэлнэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл нэгдүгээр сарын 27-ноос эхэлнэ.
Орон нутгийн сургуулиудын II улирлын хичээлийг нийслэлийнхээс долоон хоногийн өмнө эхэлж, долоон хоногийн өмнө амраана. Тиймээс амралтын хугацаа нь 15 хоног байх юм. I улирлын амралтын 7 хоногоо II улиралд нөхөж авна гэсэн үг. Малчид, тариаланч, ногоочдын хаврын ажил, мал төллөхтэй холбоотойгоор ийм зохицуулалт хийжээ.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл энэ сарын 20-нд эхэлнэ | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.