Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад хүүхдийн эрхийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны албан хаагчид, Баянзүрх дүүргийн прокурорын газар, дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдын хамт Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын “Залуучуудын төв”, “Хүүхдийн төв”-д хяналт шинжилгээ хийж ажиллажээ.
Хяналт шинжилгээний хүрээнд “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх”-ийн хэрэгжилт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Мөн хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцаж, “Залуучуудын төв”, “Хүүхдийн төв”-ийн байрны ахуй нөхцөлтэй танилцаж, тус цогцолборын албан хаагчид болон хүүхдүүдээс асуумж авч, хүсэлт гаргасан хүүхдүүдтэй ганцаарчлан уулзсан байна. Хяналт шинжилгээ үргэлжилж байгаа аж.
Хүүхдийн асрамжийн газарт хүүхдийн эрхийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж байна | ||
Үзсэн: 427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.