Шууд Chart

БНХАУ-д хаврын баяр угтсан их аяллын хөл хөдөлгөөн эхэлжээ

2025-01-17 09:35:24

Хятадад Хаврын баярын уламжлалаас үүдэлтэй хамгийн өргөн хүрээ хамарсан их хөл хөдөлгөөн саяны Лхагва гарагаас албан ёсоор эхэлжээ. Жилийн энэ үеийн урт амралтыг ашиглаж ихэнх хүмүүс гэр бүл ойр дотныхонтойгоо Хаврын баяр- уламжлалт тооллын шинэ жилээ угтахаар гэр орон, хөдөө орон нутгийг зорьдог. Энэ жилийн их нүүдэл хөдөлгөөн 2 дугаар сарын 22-н хүртэл үргэлжилдэг.

Энэ хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо бараг 9 тэрбумд хүрэх урьдчилсан тооцоо гарсан байна. Тэдгээрээс 510 сая нь галт тэргээр, 90 сая нь агаарын тээврээр зорчиж түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөв гарч байгааг хятадын эрх баригчид мэдээлж байна.

Энэ оргил ачааллын үер зорчигч тээврийн 14 мянга гаруй галт тэрэг үйлчлэхээс гадна, цагт 350 км хүртэл хурдлах хүчин чадалтай 185 өндөр хурдны галт тэргийг Мягмар гарагаас ашиглалтад оруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д хаврын баяр угтсан их аяллын хөл хөдөлгөөн эхэлжээ  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй