Хятадын богино дүрс бичлэгийн ТикТок аппликэйшн энэ ням гарагаас буюу хориг тогтоосон хууль хэрэгжиж эхлэх өдрөөс АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоохоор зэхэж байна. Одоогоор Америкийн хэрэглэгчид уг аппликэйшнийг нээх үед хоригт өртсөн тухай вэбсайтын мэдээлэл рүү шилжиж байгаа юм. ТикТок-ийн зүгээс хэрэглэгчдэдээ хувийн мэдээлэл бусад бүх хэрэгтэй мэдээллээ татаж авах боломж олгохоор төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ АНУ дахь хуулийн маргаан нь 19-нөөс өмнө нааштай шийдэгдэхгүй байлаа ч 7000 ажилтан албан хаагчийнхаа сайн сайхан байдлыг тэргүүнд тавьж, ажлын байр, цалин, урамшууллыг хэвийн хангахаа дотоод мэдээллээрээ зарлажээ.
ТикТок-ийн толгой компани Хятадын ByteDance компанийг 1-р сарын 19-нөөс өмнө АНУ дахь үйл ажиллагаа худалдах эсвэл зогсоох хуулийн мөрөөр ийм алхам хэрэгжүүлж байна. Хууль хүчин төгөлдөр болбол Тикток компанийг татан буулгахгүй гагцхүү АНУ-ын нутаг дэвсгэрт тухайн апп-ийг хэрэглэгчид татаж авч ашиглах боломжгүй болох юм байна.
"ТикТок" аппликэйшн ням гарагаас АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоохоор зэхэж байна | ||
Үзсэн: 464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.