Шууд Chart

Япон улс 2024 онд гадаадын 37 сая жуулчин хүлээж авсан нь түүхэн дээд үзүүлэлт болов

2025-01-17 10:29:06

Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр, өнгөрөгч 2024 онд тус улсад 37 сая шахам гадаад жуулчин зорчсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Иений ханш суларсан, мөн Хятад зэрэг улсаас нислэгийн тоо нэмэгдсэн нь энэ өсөлтөд түлхэц үзүүлсэн байна.

Гадаад жуулчдын тоо өнгөрсөн оны 9 сард  2023 оны үзүүлэлтийг давсан бол, 11 сарын байдлаар 33,4 сая жуулчин хүлээж авсан 2019 оны дээд амжилтыг эвджээ. Улмаар 2024 оны жилийн эцсийн үзүүлэлт жилийн өмнөхөөс 47,1 хувиар өссөн бол, дэлхий даяар хорио цээр тогтож, тээврийн урсгал саарсан Ковид цар тахлын өмнөх 2019 оны үзүүлэлтээс 15,6 хувиар нэмэгдсэн байна.

Үүнээс гадна Японд зорчсон жуулчид 2024 онд 8,14 их наяд иен буюу 51,8 тэрбум орчим ам.долларыг байр хоол, дэлгүүр бусад зардалд зарцуулжээ. Энэ нь мөн японы аялал жуулчлалын салбарын 2023 оны дээд амжилтыг эвдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс 2024 онд гадаадын 37 сая жуулчин хүлээж авсан нь түүхэн дээд үзүүлэлт болов  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй