Шууд Chart

ХУД: Морин тойруулгын талбайд цэвэр усны шугамд гэмтэл гарчээ

2025-01-18 12:35:48

ХУД-ийн 8 дугаар хороо, Морин тойруулгын талбайд цэвэр усны Ф300мм шугамд 06:00 цагийн орчимд гэмтэл гарч авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаад байна.

Тодруулбал, гэмтэл гарсан шугамыг 06:40 цагт хааж, авто зам руу орсон усыг соруулж эхэлсэн юм. Тус дүүргийн Тохижилт үйлчилгээний төв болон тохижилт үйлчилгээний компанийн нийт 52 хүний бүрэлдэхүүнтэй баг таван техниктэйгээр зам талбайн усыг цэвэрлэж, халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацав.  

Мөн УСУГ-ын албан хаагчид гэмтэл гарсан шугамыг засварлаж дууссан бөгөөд зам талбайн мөс цэвэрлэх ажилд 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


ХУД: Морин тойруулгын талбайд цэвэр усны шугамд гэмтэл гарчээ  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй