Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хувьд аялал, жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд “Go Mongolia” буюу монголыг сурталчлах хөтөлбөрийг ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг олон улсад хэрэгжүүлж байгаа.
Мөн визгүй нэвтрэх улс орнуудын жагсаалтыг шинэчлэн мөрдүүлж байна. Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь харахад Тайванийн жуулчдын тоо 2.3 дахин нэмэгджээ. Тэгвэл БНХАУ-ынх 25.6 хувиар, Японы жуулчдын тоо 26.5 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ.
Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ | ||
Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.