Шууд Chart

Газрын хог ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа

2014-09-11 17:16:53

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөл газрын ургамалтай тэмцэх ажлыг зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд хийсэн ажлын тайлангаа Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэст ирүүлсэн байна. Нийт БГД-ийн 20 хорооны орон сууц, гэр хорооллын аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн болон байгууллага ойр орчмыг  150 байршлын шарилж, хогийн ургамлыг цэвэрлэсэн. Энэ үеэр  Баянгол Шинэ-Өргөө ОНӨААТҮГ дүүргийн хэмжээнд шарилж цэвэрлэх ажлыг зохион байгуулсан.  Тус цэвэрлэгээгээр хог тээврийн 28 машин, нэг дугуйт ковш ачигчаар 77 удаагийн рейс хийн  358.1 тонн хогийг ачиж тээвэрлэсэн байна.


Мөн иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөл газрын хог ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БГД-ийн 17,18,19-р хорооны урд талын далан орчмын шарилжийг устгах ажлыг зохион байгуулсан аж.  ”Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 30 иргэнийг нэгдсэн арга хэмжээндээ хамруулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, маск бээлийгээр ханган үерийн далангуудыг цэвэрлэжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Газрын хог ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй