Шууд Chart

Ханиад томуугийн өвчлөл буурсан учраас сурагчдын амралтын хуваарийг өөрчлөхгүй

2025-01-21 13:49:51

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 60.4 (-5,3) тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 7.3 (-0.3) тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын I улирлын амралт дууссан, МСҮТ, политехинк коллеж, их, дээд сургуулиудын хичээл эхэлж байгаатай холбогдуулан, Улсын онцгой комисс, Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Оюутан, суралчдын амралтын үеэр амьсгалын замын өвчин 50%-иар буурсан. Иймд хичээллэх хэлбэр, суралцагчдын амралтын хуваарийг өөрчлөх шаардлагагүй” гэж онцлов. Хичээл эхлэх үед ханиад, томуу буцаад нэмэгдэх тул хариу арга хэмжээ авахад анхаарах юм байна.

Хүйтний эрч сулраагүй, агаарын бохирдол их байгаа энэ үед бүх түвшний боловсролын байгууллагын багш, сурагч, ажиллагсдыг амны хаалт зүүж хэвших, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж, зааврыг дагаж ажиллахыг зөвлөж байна.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ханиад томуугийн өвчлөл буурсан учраас сурагчдын амралтын хуваарийг өөрчлөхгүй  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй