Шууд Chart

Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна

2025-01-22 09:03:18

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна. Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой аж.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй