Сингапурын өсвөр насны хүүхдүүдийн инстаграм хаягийг шинэчилж эхэлсэн талаар толгой компани МЕТА мэдээлсэн байна. Энэ функц нь хэрэглэгч хүүхдийн харилцаж болох хүмүүсийн хүрээлэл, мөн инстаграмд үзэж байгаа агуулгыг хязгаарлах зэрэг хамгаалалтын тусгай хэрэгслүүдтэй байна. МЕТА-гийн мэдлийн энэ аппликэйшн дэх хүүхдийн хаягийн үндсэн тохиргоо нь нууцлалтай байх учир тухайн хүүхдүүдийг дагадаг хүмүүс нь зөвхөн tag хийх боломжтой, доромж зэрэг зохисгүй үг хэллэгийн шүүлтүүртэй байна гэж МЕТА мэдээлсэн байна.
Өөр бас шинэ тохиргоо нь оройн 10-с өглөө 7 хүртэл унтлагын горимд орж бүх мэдэгдэл чимээгүй болох юм. Сингапурын 13-18 насныхны хаяг бүгд ойрын хэдэн сард хаягийн энэ тохиргоонд автоматаар шилжинэ. 16-с доош насныхан гагцхүү эцэг эх асран халамжлагчдын зөвшөөрөлтэйгөөр тохиргоондоо өөрчлөлт оруулах боломжтой байна.
Инстаграм Сингапурын өсвөр үеийнхний хаягийн тохиргоог шинэчилж эхэлжээ | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.