Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаныхан сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, сэтгэл хямрал, мөн уналт таталт өвчинтэй тэмцэхэд тус болох суулгац туршиж байна. Туршилтыг санхүүжүүлж байгаа Британийн зохион бүтээл, дэвшилтэт судалгааны Агентлагийн төлөөлөгчөөс иш татаж Гардиан сонин ингэж мэдээлжээ. Суулгацыг хүний тархинд суулгаснаар тархины үйл ажиллагааг дагуулан ажигласны үндсэн дээр өөр бусад мэдрэлийн эсийг сэрээх хэт авианы хүчдэл гаргадаг байна.
Ийм нейротехнологийн ачаар сэтгэл гутрал, уналт таталт, донтолт, хооллолтын буруу зуршилтай зэрэг хялбар эмчлэгддэггүй эмгэг бүхий олон хүнд тусалж чадна” гэж дээрх агентлагийн тэргүүн Жак Каролан ярьжээ. Ирэх 3-р сараас эхэлж 3 жил хагасын турш үргэлжлэх энэ туршилтад 30 орчим хүн оролцох юм байна.
Британий зохих байгууллага зөвшөөрөх нөхцөлд судлаачид сэтгэл гутрал зэрэг өвчнийг эмчлэх клиник туршилт эхлүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ судалгаа нь 6,5 сая паунд буюу 8 сая орчим ам.долларын өртөгтэй байна.
Их Британид сэтгэл санааг дэмждэг тархины суулгац туршина | ||
Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.