Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Тажикистан улсад хүрэлцэн очлоо

2014-09-12 08:36:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 11-нд буюу өчигдөр Бүгд Найрамдах Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо хүрэлцэн очжээ. Тэрээр энэ есдүгээр сарын 11-12-нд тус хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор ийнхүү Душанбе хотноо очсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Тажикистан улсын Ерөнхий сайд Кохир Расулзода, тус улсын Гадаад харилцааны сайд Сироджидин Аслов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ нарын албаны хүмүүс угтан авсан байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Душанбе хотын “Дворец наций” ордонд хүрэлцэн ирмэгц Бүгд Найрамдах Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон угтан авч уулзав. Тэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж, үйл ажиллагаа нь эрчимжиж буйг тэмдэглэн ярилцжээ.
 
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж бараалхаж хоёр орны харилцааны болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Тажикистан улсад хүрэлцэн очлоо  
Үзсэн: 2240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй