CNBC-ийн телевиз эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, Америкийн CNN телевиз болон Warner Bros-ийн харьяа Discovery суваг дижитал үзэгчид рүү хандах стратеги шилжилтийн хүрээндээ хэдэн зуун ажилтнаа цомхотгохоор болжээ. CNN телевизийн тухайд, уламжлалт телевизийн бүтцээ өөрчилж, дижитал үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлэх хүрээнд зардлаа танаж, үр ашигтай ажиллагааг хангахад энэ санаачилга нь чиглэжээ.
Comcast компанийн харьяа NBC News телевиз мөн энэ 7 хоногийн сүүлээр 50 орчим ажилтнаа халах төлөвлөгөө зарласан байна. Дижитал платформд илүүтэй цаг зарах болсон хэрэглэгчдийн шинэ дадал зуршилд тохирч ажиллах хэвлэл мэдээллийн ихэнх байгууллагын нийтлэг хандлагыг энэ үйл явдлууд харуулж байна. Энэ сарын эхээр Жефф Безосын Амазон компанийн мэдлийн Вашингтон пост сонин санхүүгийн хүндрэлд орж зардлаа танах үүднээс ажилтнуудынхаа 4 хувийг халах төлөвлөгөө зарлажээ.
АНУ-ын зарим телевизийн суваг цомхотгол хийхээ мэдэгджээ | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.