“Туркиш эйрлайнз” нисэх компани Сирийн иргэний дайны улмаас 2012 онд зогсоосон нислэгээ өчигдрөөс сэргээжээ. Улмаар 13 жилийн дараа Истанбул-Дамаскийн чиглэлийн онгоц Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Олон жилийн туршид аргагүйн эрхээр эх орноосоо дүрвэн амьдарч байсан олон Сиричүүд энэ нислэгээр эх орондоо буужээ.
Тэдний зарим нь өнгөрсөн 12 сард Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагасан Сирийн хувьсгалын далбааг гартаа барьсан байжээ. Сирийн иргэний дайны улмаас хамгийн олон буюу 4 сая орчим Сиричүүд Турк улсад дүрвэн гарсан байдаг. Тэдний нэг болох 2012 онд нутгаа орхисон Ахмет Кираз хэзээ ч эх орондоо буцаж чадахгүй нь гэдэг бодолтойгоор Турк улсад сурч боловсорч, ажил эрхэлж амьдарч байгаад ийнхүү хамгийн анхны нислэгээр эргэж ирсэндээ хязгааргүй баяртай байна гэж ярьжээ.
“Туркиш эйрлайнз”-ийн онгоц 13 жилийн дараа Дамаскт газарджээ | ||
Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.