Дэлхийн хамгийн том, хамгийн эртний а23а мөсөн уул Антарктидаас салж Британий мэдлийн зэрлэг онгон байгалиараа алдартай Өмнөд Георгийн арлын чигт хөвж эхэлжээ.
Одоогийн байдлаар 173 миль буюу 280-хан км зайд байгаа мөсөн уул хайргадаж хагарвал, өмнө нь энэ мэт мөсөн уулууд мөргөхөд тохиолдож байсны адилаар, сая сая оцон шувуу, далайн хавын амьдрах орчныг үгүй болох аюул нүүрлэж байна.
Тиймээс дэлхий даяарх эрдэмтэд, далайчид а23А мөсөн уулын хөдөлгөөнийг хиймэл дагуулаас тасралтгүй дагуулан ажигласаар байна. Сансраас харагдаж байгаачлан энэ мөсөн уул бага багаар холтрон хорогдож байгаа тул хэзээ ч том хэсгүүд болон хагарч болзошгүй юм байна. А23а мөсөн уул өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтөөс өмнө салан хөвж эхэлсэн боловч гадаад далайн усны дулаан, агаарын температур өсөхийн хэрээр илүү олон том мөстлөг тасарч Антарктидын тогтворгүй байдал улам ихсэх дохио болж байгааг эрдэмтэд мөн анхааруулж байна.
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвж эхэлсэн нь зэрлэг байгальд эрсдэл учруулж байна | ||
Үзсэн: 10775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.