![](/uploads/201409/news/thumb/a8570680fa35c35129765646968c126a_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор хүрэлцэн очоод байгаа билээ.
Уг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзахаар төлөвлөж байсан юм.
Үүний дагуу өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин, Си Зиньпин нартай Душанбе хотноо Кохи Сомон ордонд уулзжээ. Уулзалтын үеэр талууд гурван талын уулзалтыг тогтмолжуулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцсан байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын санаачилгаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэнд хоёр орны төрийн тэргүүнд талархал илэрхийлээд энэ завшааныг ашиглан Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа саяхан Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин танд, ажлын айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин танд гүн талархал илэрхийлж байгаа"-г аа уламжилсан юм.
Түүнчлэн харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын тухай ярилцахаар энд цуглаад байгааг дурдаад гурван улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийж байх тухай Монгол Улсын саналыг тайлбарласан юм. Уг уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар үг хэлж, ингэхдээ Монгол Улсад хийсэн айлчлалууд үр дүнтэй байсан гэдгийг дурдаж байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.В.Путин болон Си Зиньпин нартай уулзлаа | ||
Үзсэн: 1719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.