Шууд Chart

Есдүгээр ангийн сурагчид мэргэжлээ сонгоход зөвлөн тусална

2025-01-26 10:00:18

Ерөнхий боловсролын IX ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Ажил мэргэжлийн чиг баримжаа-Хичээл сонголт” арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг танилцуулжээ. Энэ хүрээнд нийслэлийн долоон дүүргээс сонгогдсон 20 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нягтлан бодогч нар оролцож, нэгдсэн мэдээлэлтэй болсон байна.

Цаашид тус 20 сургуулийн IX ангийн 6000 сурагчийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд хамруулан, зөвлөгөө өгч, нийт сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад шинжлэх ухааны аргачлал ашиглан өөрийгөө таньж мэдэх, ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгох чиглэлээр сургалт зохион байгуулах юм.

Мөн сургалтын менежер, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэргийн 600 ажилтныг “Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд тулгуурлан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, олон улсын арга техникт сургах сургалтад хамруулах бөгөөд үйл ажиллагааны үр дүн, тайланд тулгуурлан “Зөвлөмж” боловсруулж, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Есдүгээр ангийн сурагчид мэргэжлээ сонгоход зөвлөн тусална  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй