Шууд Chart

Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн дадлагад багшийн туслахууд хамрагджээ

2025-01-26 11:19:45

Боловсролын ерөнхий газар Монголын аутизмын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй 12 багшийн туслахыг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн дадлагад хамруулжээ.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй бүлгээр болон ганцаарчлан ажиллах сургалтын болон дэмжин туслах үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулжээ. Мөн хүүхдийн онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, орчныг төлөвлөх, хэрэгжүүлэх, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн нийгэмшихүй, танин мэдэхүй, бие бялдрын хөгжил, зан үйлийн онцлогийг судлах, зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулсан байна.

 

 

Тэгш хамруулах боловсрол, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зөв зохистой ойлголт өгөх, мэдээлэл түгээх, холбон зуучлах чадваруудыг дадлагаар эзэмшиж, ур чадвараа хөгжүүлнэ. Мөн "Монголын аутизмын холбоо" ТББ, МУБИС – Багшийн сургуулийн төлөөлөлтэй цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийн туслахаар суралцаж буй иргэдийг тус төвүүдийг түшиглэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн дадлагад хамруулах талаар санал солилцсон байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн дадлагад багшийн туслахууд хамрагджээ  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй