Шууд Chart

ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ

2025-01-26 12:07:31

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 27 буюу маргааш  эхэлнэ. Хоёрдугаар улирлын сүүлийн долоо хоног нь бие даалтын долоо хоног байх бөгөөд нийслэлийн сурагчид 2024 оны дөрөвдүгээр сарын 4, орон нутгийн сурагчид 2025 оны гуравдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт: Нийслэлд дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусна. Сурагчдын гуравдугаар улирлын амралт: Улсын хэмжээнд бага анги ирэх зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ. Харин дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 16-наас амарч, зуны амралт эхэлнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хангайбазар [127.0.0.xxx] 2025-01-26 13:39
Улаанбаатар хотод гоё

Бидэнтэй нэгдээрэй