Шууд Chart

Ой, хээрийн түймрийг мужийн ой, усны менежментийн бодлоготой холбон тайлбарлалаа

2025-01-26 12:36:53

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорнид саяхан гарсан ой, хээрийн түймрийг мужийн ой, усны менежментийн бодлоготой холбон тайлбарлалаа.

Тэрбээр Мужийн захирагч Гэвин Ньюомын бодлогыг шүүмжилж, байгаль орчны зохицуулалт нь усны хомсдолд хүргэж, гал түймэртэй тэмцэх ажилд нөлөөлсөн гэж үзжээ.

Тухайлбал, Калифорнийн ой модоор бүрхэгдсэн газрын нэлээд хэсэг нь холбооны удирдлагад байдаг бөгөөд энэ нь муж улсын эдгээр газруудад тавих хяналтыг хязгаарладаг байна.

Мөн ховордсон загасны төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн усны бодлого нь гал түймэртэй тэмцэх хүчин чармайлтаас усыг өөр тийш нь эргүүлэхэд хүргэсэн гэж мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлийг баримт шалгагчид үгүйсгэж, байгаль орчны дүрэм журам нь гал түймэртэй тэмцэх чадавхид нөлөөлж усны хомсдол үүсгээгүй гэж тайлбарласан.

Харин Калифорнид гарсан түймрийн гол хүчин зүйл нь ой мод, усны буруу менежмент гэхээсээ илүү цаг агаарын эрс тэс нөхцөл, удаан үргэлжилсэн ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа аж. 

Эх сурвалж: ОБЕГ


Ой, хээрийн түймрийг мужийн ой, усны менежментийн бодлоготой холбон тайлбарлалаа  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-26 22:47
Монголд ой хээрийн түймрийг унтраах технологи сул. Морины уралдааны замыг услаж

Бидэнтэй нэгдээрэй