УЕПГ-аас Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийсэн.Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа хариулт өглөө.
-Дүнжингаравын уулзварт болсон ослын хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа вэ?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт найман төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Осолтой холбоотой техникийн 5 шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр хавтаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтад тулгуурлан шалгасан. Дашваанжил компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол гарсан гэсэн дүгнэлт гарсан. Иймээс холбогдох хүмүүсийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
-Шувуу ажиллагааны хүрээнд Т.Бадамжунай болон бусад холбогдох хэрэг хэзээ шүүхэд шилжих вэ?
-Прокурорын байгууллага хэргийг шалгаж дуусаад анхан шатны шүүхэд шилжүүлдэг. Хэргийг шүүхээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулдаг. Зарим ажиллагаа дутуу байна нэмж ажиллагаа шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаадаг. Энэ заалтын дагуу прокурор хэргийг хүлээн авч, хэргийг мөрдөх байгууллага руу шилжүүлсэн. Одоо хэрэг дээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
-Койнтой холбоотой О.Мөнхжингийн хэрэг ямар шатандаа явагдаж байгаа вэ?
-Койнтой холбоотой М, Г нарт холбогдох хэрэгт прокурорын байгууллагаас ялах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс зарим ажиллагааг хийлгэх шаардлагатай гээд прокурорт буцаасан. Одоо хэргийг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.
“Алтай хүдэр” ХХК -ний “Баян” Базарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа юу?
-Энэ хүнд холбогдох хэрэг дээр хэд хэдэн хүмүүс татагдсан байгаа. Хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байна.
-Нүүрс хэрэг дээр нэлээд олон хүн шалгагдаж байгаа. Улс төрийн нэр бүхий хүмүүс ч шалгагдаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нүүрсний тээвэрлэлт, олборлолт, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал дээр ажлын хэсэг гарсан. АТГ, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ нүүрсний хэрэгтэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас мэдээллийг өгч байсан. Улс төрийн өндөр албан тушаалтай гэх тодотголтой нэр бүхий хүмүүсийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Одоо ч шалгагдаж байгаа хүмүүс байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа.
-“Ачит эх “ХХК-тай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
-“Ачит эх “ХХК холбоотой татварын хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй хэлтэс дээр шалгагдаж байгаа. Хэрэг дээр хийгдэж байгаа ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
- УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат шалгагдаж байгаа юу?
-Ж. Мөнхбатад холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Тухайн хүнийг гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн.
Дүнжингаравын уулзварт болсон осолд “Дашваанжил“ компанийн холбогдох хүмүүсийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.