Шууд Chart

Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2025-01-27 13:02:41

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус барилга нь хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, урлаг заал, эмчийн өрөө, унтлагын өрөө зэрэг өрөө тасалгаануудаас бүрдсэн. Мөн дөрвөн бүлэг анги хичээллэх зориулалт бүхий тохижилттой юм.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлын ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй