Говь-Алтай аймгийн Боловсролын газраас 2024-2025 оны хичээлийн жилийн ажлаа дараах 4 багц үйл ажиллагаанд хуваан төлөвлөжээ.
- Хүүхдийн эрх, эрүүл мэнд, хөгжил хамгаалал
- Хүний хөгжил, байгууллагын соёл
- Багшийн хамтын ажиллагаа, мэргэжлийн хөгжлийн бүлэг
- Боловсролын түншлэл, хөгжлийн гарц
Энэ хүрээндээ яам, орон нутгийн бодлого зорилттой уялдуулж, энэ хичээлийн жилд боловсролын салбартаа 12 зорилтыг дэвшүүлсэн байна.
“Би Монгол хүн”, “Чадварлаг багш”, “Боловсролын чанарыг сайжруулах”, “Багшийг орон сууцжуулах”, “Өдөр бүр сүү” зэрэг хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Багш нараа урамшуулах, дэмжихэд өнгөрсөн онд 3 тэрбум төгрөгийг төсөвлөж, зарцуулжээ.Цэцэрлэг, сургуулийн хүүхэд нэг бүрд өдөр бүр 200 грамм сүү өгнө. Өмнөх жилүүдэд 2-3 сум Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлага бий.
Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц үйл ажиллагааг хэрэгжүүлж, боловсролын салбарт түншлэгч нарыг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Шинэ эгэл бүхэл арга зүй сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эгэл Алтай” хөтөлбөр боловсруулан батлуулж, МУИС-ийн Физик, шинжлэх ухааны тэнхимтэй хамтран сургалт, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Боловсролын инновац арга хэмжээ, Багш Эрдэнэ 1000 багшийн чуулган, Сайн хичээл үйл ажиллагаа, Гурван үеийн багш нарын уулзалт зөвлөгөөн, Шүд олимпиад, “Сургуулийн музей” арга хэмжээ, Дэлхийн сансрын 7 хоног, “Ажил мэргэжлийн чиг баримжаа-Хичээл сонголт” зэрэг орон нутгийн онцлогтой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн байна.
Тулгамдаж буй асуудал
- Боловсролын газрын хүний нөөцийн асуудал
- Боловсролын газрын санхүү, төсвийн асуудал
- Тавилга, тоног төхөөрөмжийн асуудал
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эрхлэгч, захирлын сонгон шалгаруулалт
- Багшийн дутагдал
Говь-Алтай аймаг энэ хичээлийн жилд дөрвөн багц үйл ажиллагаа төлөвлөжээ | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.