Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдын санхүүгийн суурь мэдлэгийг сайжруулах Level-UP хөтөлбөрийг Говь-Алтай, Ховд, Орхон, Булган аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн.
Level-UP хөтөлбөрийн Говь-Алтай аймгийн албан ёсны нээлт болжээ. Хөтөлбөрийг Монгол банк, Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 130 сургагч багшийг бэлтгэсний 30 нь Говь-Алтай аймагт бэлтгэгдсэн. Ахлах ангийн 325 суралцагч хөтөлбөрт хамрагдана.
"Level-Up" хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт боллоо | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.