Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурчээ

2025-01-28 11:00:43

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2025 оны эхний хурлаа хийлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.  2025 ондоо хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага бий.

 

 

Монгол Улсад өнөөдөр 983 мянган өрх, 1.3 сая хүүхэд байгаагаас 13.200 хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурсан. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтдээ онцгойлон анхаарч, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлого зайлшгүй хэрэгтэй байна.

Өнгөрсөн хугацаанд гэр бүлд чиглэсэн нэгдсэн бодлогогүй, дорвитой арга хэмжээ аваагүй.Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг урт хугацааны баримт бичгүүддээ тусгаж, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хуулийн шинэчилснээр хүүхдийн асаргаа, тэтгэмж, хамгаалын сайжруулж, тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулах, хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурчээ  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй