Дундговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба хүмүүжигчдэд мэргэжил олгох ажлын хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвтэй хамтран хүмүүжигчдийг барилгын засал чимэглэлийн ажилд хамруулж, амжилттай төгссөн 11 хүмүүжигчид “Чадамжийн гэрчилгээ” олгосон байна.
Мөн Дундговь аймгийн Сургалт, сурталчилгааны хүрээлэн ТББ-тай хамтран “Харилцаа ба гэр бүлийн харилцаа”, “Бие хүний төлөвшил”, Тамхины эсрэг эрүүл мэндийн боловсролын хүрээнд “Нэгдэл” ТББ-тай хамтран “Тамхи сорохоос татгалзаж байна” сэдэвт сургалтыг хүмүүжигчдийн дунд зохион байгуулжээ.
Хүмүүжигчид чадамжийн гэрчилгээтэй болжээ | ||
Үзсэн: 2520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.