Шууд Chart

Ази, Номхон далайн бүсэд "ухаалаг" дижитал эдийн засгийг хөгжүүлнэ

2014-09-12 09:33:14

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид Бруней Даруссалам Улсын Бандар Сери Бегаван хотноо  Ази Номхон Далайн Бүсийн Цахилгаан Холбооны Байгууллага /АНДБЦХБ/-аас Бруней Даруссалам  улсын Харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулж буй Ази номхон далайн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны Сайд нарын чуулганд оролцлоо. Чуулган энэ сарын 10-11-ний  өдрүүдэд үргэлжилсэн юм.

“Мэдээлэл, харилцаа холбооны технологи /МХХТ/-ийг ашиглан ухаалаг, дэвшилтэт технологид тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх нь” сэдэвт энэхүү чуулга уулзалтад АНДБЦХБ-ын гишүүн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд нар, хувийн хэвшлийнхэн, олон улсын донор болон хөгжлийн агентлагууд, хамтын нөхөрлөлийн бусад байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцжээ.
 
Уулзалтаар Балигийн хамтарсан тунхаглал ба Төлөвлөгөөний үр дүн, МХХТ-ийн тогтвортой өсөлт ба эдийн засгийг хөгжүүлэх ухаалаг бодлого, Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх МХХТ-ийн экосистемийг бүрдүүлэх, МХХТ-ийн аж үйлдвэрлэлд урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих, ирэх таван жилд тус бүс нутагт МХХТ-ийг ашиглан Ухаалаг, дижитал эдийн засгийг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг явуулсан байна.
 
Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцон, “Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх МХХТ-ийн тогтвортой экосистем” сэдэвт хуралдаан дээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар  танилцуулсан байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Ази, Номхон далайн бүсэд "ухаалаг" дижитал эдийн засгийг хөгжүүлнэ  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй