Шууд Chart

Москва хот дахь хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2014-09-12 09:44:56

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр болдог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Уг өдрийг тохиолдуулан ОХУ-ын Москва хотын баруун урд дүүрэгт байдаг “Коммунарка” нэртэй хуучин ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын нууц объект байсан газарт хилс хэргээр хэлмэгдсэн монголчуудын дурсгалын хөшөөнд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчийн газрууд, монгол иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлжээ.

Уг хөшөөг хилс хэргээр хэлмэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн 2001 онд анх босгосон бөгөөд 2013 онд өргөтгөн засч БНМАУ-ын Ерөнхий сайд агсан А.Амар, П.Гэндэн, БНМАУ-ын Улсын Бага Хурлын дарга агсан Д.Догсом, БНМАУ-ын Улсын Бага Хурлын орлогч дарга агсан Д.Лосол, БНМАУ-ын Шүүх явдлын яамны сайд агсан Г.Даншийцоодол, БНМАУ-ын Сангийн сайд агсан С.Довчин, БНМАУ-ын Худалдаа аж үйлдвэр, тээвэр, холбооны яамны сайд агсан Р.Мэнд, БНМАУ-ын Цэргийн яамны орлогч сайд агсан Г.Дамба нарын нийт 249 хүний нэрс бүхий зургаан чулуун самбарыг шинээр нэмж байрлуулсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Москва хот дахь хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй