Шууд Chart

Энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлнэ

2025-01-29 11:53:07

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд АНУ-д ажиллаж байна. Энэ өдрүүдэд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж эхлүүлсэн. Мөн Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 38 жилийн ой тохиосон онцлог цаг үе байна.

Манай улсын хувьд энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тиймээс энэ хүрээнд Америкийн талтай хийдэг цэргийн сургууль, хамтарсан дадлагыг өргөжүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай зэвсэг техникийг тусламжаар авч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй газар оронд хүргэх асуудлыг шийдвэрлэжээ.

 

 

Мөн ажлын айлчлалын хүрээнд АНУ-д сургах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, Аляскийн их сургуульд энгийн иргэдийг америкийн иргэдийн нэгэн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах боломж байгаа талаар санал солилцов.

Түүнчлэн хамтарсан сургуульд оролцож буй монголын цэргийн багийн оролцоог салаанаас ротын хэмжээнд хүргэх талаар санал солилцож, АНУ, Канад, Монгол 3 улсын цэргийн хамтарсан сургуулийн үйл явц, зэвсэглэлд нэвтэрсэн шинэ техник технологитой газар дээр нь танилцсан байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлнэ  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-29 18:55
Энэ хулгөйч ямар юмаа хийж доншуучилж яваа бол о. Яс горьдсон гөлөг, эгзэг нь таарвал илүү дутуу ногоон хумслах санаа агуулж яваагаас зайлахгүй. Энэ хулгайч төрд ямар гавьяа байгуулсан юм бэ. Хоосон толгойт, их мэдэгчийн дүрт, ам гэж ал, санаа гэж шаварт

Бидэнтэй нэгдээрэй