Хятадын зүүн хойд талын Хэйлуцзян мужийн төв Харбин хотод “Цас мөсний ертөнц” үзэсгэлэн өнгөрөгч 12 сарын 21-нд нээгджээ. Түүнээс хойш нэг сар гаруйхны хугацаанд энэ үзэсгэлэнг үзэж сонирхогчдын тоо 2 саяас давсан байна. Өнгөрсөн онд 2 сая 700 мянган хүн үзэгчтэй байсан үзүүлэлт энэ жил шинэ дээд амжилт тогтооно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Энэ жил түүхэндээ анх удаа нэг сая кв метр хэмжээтэй талбайд 300 шоо метр гаруй мөс, цасаар 500 хүртэл метр өндөртэй маш олон янзын сүм хийд, цайз, мөсөн гулгуурын талбай сэлтийг барьж байгуулсан. Харбин хот ирэх 2 дугаар сарын 7-14-нд Азийн Өвлийн спортын 9 дэх наадамд оролцох 34 улс, нутаг дэвсгэрийн 1200 гаруй тамирчдыг хүлээж авна. Тиймээс Харбин хотын хамгийн алдартай хэсэг “Цас, мөсний ертөнц”-д зочдын хөл татрах болоогүй ажээ.
Харбины “цас мөсний ертөнц”-ийг одоогоор хоёр сая гаруй хүн үзжээ | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.