Шууд Chart

"Эдүтэн" цахим системийн зөвлөх баг сургуулиудад ажиллаж байна

2025-01-29 15:52:25

Финланд улсын "Эдүтэн" байгууллагын Сургалт, арга зүйн газрын захирал, доктор Эйнари Курвинен тэргүүтэй зөвлөх баг болон Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын үндэсний дэмжлэгийн багийн мэргэжилтнүүд Эдүтэн цахим системийн хэрэгжилтэд зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 1, 5, 25 дугаар сургууль дээр ажиллаж байна.

 

 

Зөвлөн туслах ажлын хүрээнд 3 сургуулийн 3 багшийн хичээлд ажиглалт хийж, багш нарт үйл ажиллагаандаа тогтмол хэвшүүлэх зүйлийг хэлэлцэж, сурагчдыг суралцах идэвх, оролцоог нэмэгдүүлэх, хичээлийн аналитикт дүн шинжилгээ хийж, үр дүнг ахиулах чиглэлээр хэлэлцэж, зөвлөгөө өгчээ.

Мөн сургууль бүр дээр цахим систем дээрх сургууль болон багш нарын хичээлийн статистик дүн шинжилгээнд үндэслэсэн хэрэгжилтийг жигд хангах чиглэлээр 3 сургуулийн удирдлага, багш нар 80 гаруй хүнд нэгдсэн мэдээлэл өгсөн байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Эдүтэн" цахим системийн зөвлөх баг сургуулиудад ажиллаж байна  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй