Японы засгийн газар Дэлхийтэй төстэй, амьдрал байж болзошгүй гараг хайх зорилготой АНУ-ын удирдан хэрэгжүүлж байгаа сансрын дуран авайн санаачилгад нэгдэхээр судалж байна. НАСА-гийн тэргүүлсэн энэхүү “Амьдрал бүхий гараг эрхсийн одон орон судлал” төслийн хүрээнд 2040 оны эхэн үе гэхэд, дэлхийгээс 1,5 сая км-ийн алс тойрог замд ажиглалт хийх чадалтай дуран бүтээнэ.
2021 оноос ашиглаж эхэлсэн Жеймс Вэбб сансрын дурангийн дараагийнх нь болох тум шинэ дуран авиа нь хэт улаан, хэт ягаан туяаны тусламжтайгаар ус, агаар мандал зэрэг хүн амьдрах нөхцөл бүхий гараг олж нээх судалгаа хийнэ. Япон улс улмаар Хавай дахь Субару дуранд зориулсан тоног төхөөрөмжүүд бүтээсэн туршлагадаа тулгуурлан алс сансрын ажиглалт, хяналтын төхөөрөмж, технологи боловсруулахад хувь нэмрээ оруулж чадна гэж тооцоолж байна.
АНУ тэргүүтэй сансрын дуран авиан төсөлд Япон нэгдэнэ | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.