Шууд Chart

Өнөөдөр "Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр"

2025-01-30 13:21:51

Дэлхийн эрүүл мэндийн 74 дэх ассамблейн 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн чуулганаар ДЭМБ-ын гишүүн орнууд WHA74 (18) шийдвэрийг санал нэгтэй баталснаар жил бүрийн нэгдүгээр сарын 30-ны өдрийг "Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр" болгон тэмдэглэх болсон.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2025 оны "Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр"-өөр дэлхийн хамгийн эмзэг, ядуу 1.5 тэрбум хүн амыг эдгээр өвчнүүдээс чөлөөлөхийн тулд хүн бүрийг, тэр дундаа удирдах албан тушаалтнууд, нийгэмлэгүүдийг нэгдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зоригтой, тогтвортой хөрөнгө оруулалт хийж, тэмцэхийг уриалж байна.

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдрийн зорилго нь ДЭМБ-ын 2021−2030 оны Замын зураглал (NTD road map)-д тусгагдсан хөтөлбөр (2021 он)-ийн зорилтууд болон Кигалигийн тунхаглал (2022 он)-аар өгөгдсөн амлалтуудад хүрэхийн тулд Анзаарагддаггүй өвчнүүд рүү чиглэх хандлагыг нэмэгдүүлж, хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтыг онцлон, тэдгээрийг хянах, устгахад дэмжлэг үзүүлэхэд оршино гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.


Өнөөдөр "Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр"   
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй