Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг бөгөөд 70 гаруй хувийг нь импортын гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Тус худалдааны эргэлтийг дотооддоо үлдээх, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн ЖДҮҮ эрхлэгч хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилготой.
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа бямба гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.