Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн онд гаргасан холбогдох тушаалын дагуу жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байхаар болсон. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс их, дээд сургуулийн оюутны дотуур байранд Эсэн мэнд амаржихуй, Гэр бүл төлөвлөлт, Хүсээгүй жирэмслэлт, Үе тэнгийн дарамт шахалтыг эсэргүүцэх чадвар, ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, Сүрьеэ өвчин, Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө болон найз нөхдөө сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа ажээ.
Энэ сарын 10-ны өдөр 19:00-21:00 цагийн хооронд Мянган оюутны II дугаар дотуур байранд 100 гаруй оюутныг хамруулсан эхний ээлжийн сургалт амжилттай болсон байна.
Оюутнуудад НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, Ц.Роломсүрэн нар “Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Ижилбаатар “Цусны донорын тухай ойлголт”, сэдвээр тус тус сургалт явуулж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, үнэгүй бэлгэвч тараажээ.
Оюутнуудад бэлгэвч тараажээ | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.