Шууд Chart

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энгийн хувцастай алба хаагчид эргүүл хийнэ

2025-01-30 16:38:23

“Амар байна уу" үзэсгэлэн худалдааны үеэр цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.

 Камерын хяналтыг сайн  хангаж, хяналтыг сайжруулж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр цагдаагийн алба хаагчид эргүүл хийх бөгөөд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энгийн хувцастай алба хаагчид эргүүл хийнэ.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдааны үеэр халаасны хулгайн гэмт хэрэг их гарчээ.

Иймээс энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллах юм байна. Мөн олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг тухай цаг бүрт нь хүргэнэ.

Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгж болон үйлчлүүлж байгаа иргэд гэмт хэрэг зөрчил болон халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энгийн хувцастай алба хаагчид эргүүл хийнэ   
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй