Шууд Chart

Д.Оюунгэрэл: Менингоккок халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг

2025-01-30 17:26:09

Нийслэлд менингоккокт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Иймээс  өвчний эмнэл зүйн шинж тэмдэг болоод урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Халдвар судлагч эх эмч Д.Оюунгэрэл "Менингоккокт халдвар нь амьсгалын замын цочмог халдварт өвчин. Тус өвчний эх уурхай нь өвчтэй болон хамар залгиурын үрэвсэлтэй, нян тээгч хүмүүс байдаг. Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн 5-10 хувь нь амьдралынхаа турш нян тээгч болж үлдэх магадлалтай байдаг.

Халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг. Халдвартай үе нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй нууц үед болон эмнэл зүйн шинж тэмдэг эхэлсний дараа буюу эмчилгээ эхэлснээс хойш 24 цагийн дотор идэвхгүй болж, хүнд халдвар тараах эрсдэл нь буурдаг байна. Бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насны хүүхэд илүү хүнд өвчлөх магадлалтай байдаг

Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.Урьдчилан сэргийлэлтийн хувьд, олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гарын бохирдлыг ариутгах, бага насны хүүхдийг дулаан хувцаслах, малгай, ороолт, бээлийг зайлшгүй хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнчлэн биеийн дархлааг сайжруулах нь урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй.

Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
  • Цусархаг тууралт гарах
  • Гэрэлд цочимтгой болох
  • Дагз хөших
  • Таталт өгөх 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Оюунгэрэл: Менингоккок халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй