Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар 19 дэх жилтэйгээ золгож байна.
Энэ жил хурлын агуулга, цар хүрээг өргөжүүлэн “Хиймэл оюун ухаан ба цэргийн урлаг” сэдвийн хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Хиймэл оюун ухааныг цэргийн урлагт амжилттай нэвтрүүлэх нь Батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Хурлын бэлтгэл ажлын хүрээнд Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЗХЖШ, БХЭШХ, Төрлийн цэргийн командлал, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн судлаачид онол-арга зүйн семинарыг зохион байгууллаа гэж ЗХЖШ-аас мэдээллээ.
“Хиймэл оюун ухаан ба цэргийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно | ||
Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.