Шууд Chart

Хүүхдүүдээ "Шүдээ зөв угааж сурцгаая"...

2025-01-31 14:33:31

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55 хувьтай байгаа ба нийт үзлэгт хамрагдсан 29,938 хүүхдээс 78.6 хувь нь шүд цоорох өвчинтэй, 85.2 хувь нь шүдээ хангалттай сайн угааж чадахгүй байгаа үзүүлэлттэй байна.

Хүүхдийн шүд амны хөндийн өвчлөл нь амьдралын чанар, биеийн эрхтэн тогтолцоо, өсөлт-хөгжил, сурлагад сөргөөр нөлөөлж олон төрлийн өвчин үүсгэх шалтгаан болдог.
Энэ насанд хүүхдийн байнгын шүд ургаж эхэлдэг бөгөөд сүүн шүднүүд нь байнгын шүдээр солигдож холимог зуулт үүсдэг ба байнгын шүдний эрдэсжилт гүйцээгүй байдаг тул шүд цоорох өвчинд өртөмтгий байдаг.

Анхаарах зүйлс:

1. Хүүхдийн шүдийг өдөрт 2-3 удаа сайтар угааж, утсаар цэвэрлэх

2. Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ, хоол хоорондын амттаны тоог хязгаарлах

3. Шүдний эмчид улирал тутамд үзүүлэх

4. Хүүхдэд шүдний эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх

ЕБС-ийн 1 дүгээр ангийн суралцагчид цоорлоос хамгаалах ховил битүүлэгч ломбо тавиулах, 5 хүртэлх шүдний эмчилгээг хариуцсан шүдний эмнэлэг дээрээ очин үнэ төлбөргүйгээр хийлгэх боломжтой тул та бүхэн хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлээрэй.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 


Хүүхдүүдээ "Шүдээ зөв угааж сурцгаая"...  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй