Шууд Chart

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойрогтоо ажиллаж байна

2014-09-12 10:22:01

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ өдрүүдэд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүрэгт ажиллаж байна.Тэрээр өчигдөр БЗД-ийн 10, 11, 12-р хорооны нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцаж иргэд сонгогчидтойгоо уулзан, санал бодлыг нь сонслоо.

10,11,12-р хороодод хийгдэж буй бүтээн байгуулалтуудаас дурдвал:
- Ургах Наран хороолол интернэт шугамд холбогдсон,
- Ногоон зоорь,Ургах Наран хороолол чиглэлд автобусны шинэ маршруттай болсон.
- Яармагийн гүүрнээс Баянзүрх товчоо хүртэл 17,1 км засмал зам ашиглалтад орсон.
- Мөн 11-р хороонд халуун ус, үсчний бичил үйлчилгээний төв баригдсан
- 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж байгаа.
- Ногоон зоорьны 2-ын 39 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.
- Ургах Наран хорооллын бохирын шугам засварын ажил 10 сард дуусна.
- Хонхорын эмнэлэгт 86 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн.
- Тус эмнэлэгийн өргөтгөл барилгын гүйцэтгэл 95 хувьтай 10 сард ашиглалтанд орох юм байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойрогтоо ажиллаж байна  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй