Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК “Хүнсний хувьсгал” болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-4"аяныг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын тэргүүлэгч эрдэс бордоо үйлдвэрлэгч “Фосагро”үйлдвэрийн төлөөлөгч “Энсада Трактрон” ХХК-тай хамтран эрдэст бордоо 1000 тонн, “Орхон Түшиг Ургац” ХХК-тай хамтран БНХАУ-д үйлдвэрлэсэн 3000 тонн бордоо нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд тариаланчдад эрдэс бордоог төлбөрийн таатай нөхцөлөөр нийлүүлэх, төлбөрийг ургацаар төлөх нөхцөл бүрдэж байна. Тиймээс тариаланчдын санхүүгийн ачааллыг бууруулж, хөрсөө бордон, ургацын хэмжээгээ нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.
Бордооны төлбөрийг ургацаар төлөх нөхцөл бүрдлээ | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.