Шууд Chart

“ИКС” төлбөрийн системтэй болно

2025-02-01 13:21:27

Элон Маскийн эзэмшлийн “Икс” нийгмийн сүлжээ энэ онд гаргахаар зэхэж байгаа "X Money" төлбөрийн хэрэгслийнхээ асуудлаар АНУ-ын санхүүгийн үйлчилгээний Виза компанитай хамтран ажиллахаар болсноо зарлалаа.

“Икс”-ийн Ерөнхий захирал Линда Яккарино сүлжээн дэх өөрийн хаягаар энэ тухай мэдээлээд, Икс нийгмийн сүлжээнийх нь хувьд энэ хамтын ажиллагаа шинэ үеийн эхлэл болно гэдгийг онцолсон байна. Түүний тайлбарласнаар, X Money хэмээх энэ шинэ функц нь X сүлжээ хэрэглэгчдэд Икс хэтэвчээ хоромхон зуурт аюулгүй цэнэглэхээс гадна төлбөрийн карт руугаа холбогдож, төлбөр тооцоо хийх, мөн өөрийн банкны данс руу мөнгө шилжүүлэх зэрэг боломжийг олгох юм байна. Мөн Икс аппликэйшний энэ онд зарлах томоохон төслүүдийн анхных нь гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“ИКС” төлбөрийн системтэй болно  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй