Шууд Chart

"Монгол ур чадвар-2025" нэг далбаа, бэлгэ тэмдгийн дор зохион байгуулагдана

2025-02-02 09:21:33

"WorldSkills Mongolia" ТББ-аас "Монгол ур чадвар-2025" уралдааны зохион байгуулалтын бүхий л шатанд дэлхийн ур чадварын уралдааны стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн удирдлагуудад "Монгол ур чадвар" далбааг хүлээлгэн өгчээ.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежууд нэг бэлгэ тэмдэг, далбаан дор нэгдэн, дэлхийн ур чадварын уралдааны стандартын дагуу сургуулийн шатны уралдаанаа зохион байгуулах юм.

Мөн энэ үеэр "Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл" ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Тунгалагт дэлхийн ур чадварын байгууллага буюу WSI-аас өгсөн "Батламж"-ийг гардуулан өглөө. "Дэлхийн ур чадвар ЛИОН 2024"-ийн үеэр дэлхийн ур чадварын уралдаануудад техникийн төлөөлөгчөөр 10 жил тасралтгүй ажиллаж, Монгол Улсыг амжилттай оролцоход голлох үүрэг гүйцэтгэснийг нь ийнхүү үнэлж, Ч.Тунгалаг захирлыг урамшуулсан юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Монгол ур чадвар-2025" нэг далбаа, бэлгэ тэмдгийн дор зохион байгуулагдана  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй