Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, соёл, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг 2 дугаар сарын 7, 8-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болно.
Ат, тайлаг, торомны уралдаан, буухиа уралдаан, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргана.
Түүнчлэн “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанаас бүрдэх тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнд Монгол Улсын хэмжээнд тэмээчдийг харьяалал харгалзахгүй нээлттэй оролцуулах юм байна.
Мөн “Тэмээн поло”, ойрын зайн уралдаан, тэмээний сэдэвт дуу, шүлэг, Соёлын биет бус өвийн ай савын тайзны үзүүлбэрийн тэмцээн, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг сум” шалгаруулна.
Тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн Сайншандад болно | ||
Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.