Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил үлэмж хэмжээгээр багасаж байна.
Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж байгаа. Мөн автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломж бүрдэнэ.
Автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.