Шууд Chart

"Сайн туршлага" солилцох онол практикийн бага хурал зохион байгуулжээ

2025-02-02 13:10:04

Суралцахуйн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүй сэдэвт "Сайн туршлага" солилцох онол практикийн бага хурал Дархан Уул аймагт зохион байгуулагдсан байна.  Энэхүү хуралд  сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 19 багш заах арга зүйн туршлагаа амжилттай хэлэлцүүлжээ.

Онол практикийн хурал нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын залгамж холбоог сайжруулах, багш нарт тулгамдаж буй суралцахуйн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга туршлагаа хуваалцах зорилготой байсан аж.  

  • Туршлага хэлэлцүүлэхэд багш нарт гарсан ололттой талууд
  • Суралцагчдыг судалсан нөхцөл байдлын бодит судалгаанууд
  • Ялгаатай суралцахуйг ханган ажиллахын тулд өөрсдийгөө хөгжүүлсэн, суралцсан байдал
  • Зөвхөн багш биш эцэг эх асран хамгаалагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, мэргэжлийн эмч, бусад багш нар, дэмжлэгийн баг хамтран ажиллаж байгаа нь
  • Дасгал даалгавар, материал хэрэглэгдэхүүнийг суралцагчдын чадварын түвшинд тохируулан боловсруулсан байдал
  • Суралцагчдыг бүлгийн үйл ажиллагаанд татан оролцуулж нийгэмшүүлж байгаа
  • Хүүхдэд тохирсон урамшууллын аргууд ашиглаж байгаа зэрэг олон сайхан шинэлэг аргууд байлаа.

Тус онол практикийн бага хурлыг санаачлан зохион байгуулснаас хойш өдий хүртэлх хугацаанд 249 сайн туршлагыг хэлэлцүүлж, давхардсан тоогоор 543 багш оролцжээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Сайн туршлага" солилцох онол практикийн бага хурал зохион байгуулжээ   
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй