Шууд Chart

Л.Баттөр: Хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу энэ сарын 4, 6-нд гарна

2025-02-02 14:20:13

ЭМЯ, ХӨСҮТ-ээс менингококк халдварын нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрбээр”Цахим орчинд батлаагүй хуурамч мэдээлэл явж байна. Ард иргэдийн хувьд эргэлзсэн асуудал их байгаа учраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Он гарснаас хойш гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь харамсалтай нас барсан. Одоо хоёр сэжигтэй тохиолдол дээр шинжилгээ хийгдэж байгаа. Энэ хоёр тохиолдол Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүрэгт гарсан. Аль аль нь эмнэл зүйн тогтвортой байна. Шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна. Нэг тохиолдол маань хичээл амраад орсноос хойш хичээлдээ яваагүй.

Нэгдүгээр сарын 31-нд ХӨСҮТ хандсан. Гэр бүлд нь тандалтын арга хэмжээ авч байна. Баянзүрх дүүргийн 311 дүгээр  цэцэрлэгт сэжигтэй тохиолдолтой хамт 9 хүүхэд байсан. Эдгээр хүүхдүүдийг тусгаарласан бөгөөд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг байхгүй. Тухайн цэцэрлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн. ХӨСҮТ-ийн тандалтаа үргэлжлүүлж байгаа. Сошиалд өнгөрсөн шөнө тавигдсан мэдээлэл байна. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ халдварын шинж тэмдэг байдлыг мэдэхгүй менингококкт халдварын зарим постыг шэйрлэж өөрсдийн үзэл бодлыг бичсэн байдлаар хандаж байна. Тухайн эндсэн хүүхдийн менингококкт халдвар авч эндсэн байдлаар харж байна” гэлээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Л.Баттөр: Хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу энэ сарын 4, 6-нд гарна  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй