Шууд Chart

Ц.Чинбаяр: Менингококкт халдвар нь халуун амьсгалаар халддаг өвчин

2025-02-02 14:58:20

ЭМЯ, ХӨСҮТ-ээс менингококк халдварын нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ үэр сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр хариулт өглөө.

- Менингококкт халдварын хууралт  ихэвчлэн аль хэсгээр гардаг вэ?

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  Менингококкт халдвар нь нууц үеийн хугацаа нь 5-7 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Энэ халдвар нь үндсэн хүнд хоёр хэлбэрээр явагддаг. Хүндээр өвдөж буй хүмүүст цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай. Хүнд үед менингит хэлбэр байгаа. Энэ нь хүүхэд гэнэт өндөр халуурах, огиулж бөөлжих, толгой хүчтэй өвдсөн үед эмчид яаралтай хандах.

Үжил хэлбэрт цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж байж хүүхдийн амь насыг авардаг. Гэнэт өндөр халуурч, хүүхэд биеэр тууралт гарч болно. Халуурснаас хойш 6-12 цагийн хооронд хөл, мөчид захын хэсэгт тууралт гардаг. Халуурахаар халуун нь буурахад гэртээ хараад байдаг. Гэнэт цочмог өндөр халуурсан үед эмчид хандах ёстой. Ханиад томуугаар халуурсан үед мэнчийж халуурдаг. Хүнд үед цонхийж цайж халуурна. Цагаан халууралт болно.

 -БЗД-ийн 311 дүгээр цэцэрлэгээс гадна сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлэх үү? 

"Менингококкт халдвар нь манай улсад байдаг. Энэ нь огт гардаггүй биш. Жилд 3-4 тохиолдол бүртгэгддэг. Халдвар үүсгэдэг тээдэг хүмүүс ард иргэдийн дунд байдаг. Нэгэнт халдвар илэрч батлагдсан тохиолдолд ойр хавийн хавьтлын хүмүүст голомтын арга хэмжээ авдаг. Анги, гэр бүл, байгууллагын хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг хийж антибиотик уулгадаг. Мөн ахуйн буюу гэр бүл, анги хамгийн ойр байдаг хүмүүсийг өвчний нууц үед ажиглаж тусгаарлалт хийнэ. Тухайлбал, хүүхэд өвдсөн бол ээж нь гэрээр долоо хоног тусгаарлагадана. Тиймээс биш нэг дүүрэгт менингококкт халдвар гарлаа гээд тухайн дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй. Менингококкт халдвар нь өөрөө онцгой халдварладаг. Өөрөөр хэлбэл, дээр үед багш, эмч нар халуун амьсгалаар халддаг өвчин гэж ярьдаг байсан. Халуун амьсгал гэдэг нь хамгийн ойрын хавьтал буюу нэг анги, нэг гэрт удаан хугацаанд байсан хүмүүсийг хэлж байгаа юм. Халдвараас хамгаалах хамгийн сайн арга нь амны хаалт. Мөн дуслын халдвар буюу амнаас ярихад үсэрч буй дуслаар халдварлах эрсдэлтэй. Тиймээс маск зүүхийг зөвлөж байна. Дараа нь гараа угаахыг зөвлөмж өгч байгаа юм.

-Вакцины нөөц хэр байгаа вэ?

-Вакцины голомтын заалт болон  халдвартын эмчийн заалтаар хийдэг. Вакциныг хийхдээ эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхэд, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг хүмүүс хийдэг. Бүхэнд хүнд томуугийн вакцин шиг хийдэггүй.  

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц.Чинбаяр: Менингококкт халдвар нь халуун амьсгалаар халддаг өвчин  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй